Гадаад мэдээ

Нийт 8024 мэдээ байна
post thumbnail

Цасан шуурганы улмаас АНУ-ын долоон мужид онц байдал зарлалаа

Хойд Америк тивд өнгөрсөн амралтын өдрүүдэд их хэмжээний цас орж цасан шуурга шууран огцом хүйтэрлээ. АНУ-ын 30 орчим муж, Канад улсын дийлэнх нутгаар цасаар шуурч байгаа тул цаг агаарын сэрэмжлүүлэг гаргаад байна. АНУ-ын нийт нутгаар цасны зузаан дунджаар 15-30 см-т хүрсэн бол цасан шуурганы хурд 80 км/цаг-тай байна. Цаг агаар муудсанаас агаары...

post thumbnail

"Өөрийгөө бурхан гэж үздэг, шизофрени өвчтэй нэг хүнээс болж дэлхийн хүмүүсийн тал хувь нь зовж байна"

Украины Дээд Радын депутат Артем Дмитрук “Оросын байгалийн хийн транзитийг зогсоох шийдвэр гаргасан нь олон оронд ноцтой асуудал авчирлаа” гэж өөрийн Telegram сувгаар дамжуулан Владимир Зеленскийг буруутгажээ. Тэрбээр “Өөрийгөө бурхан гэж үздэг, шизофрени өвчтэй нэг хүнээс болж дэлхийн тал хувь нь зовж байна" гэж бичсэн ба...

post thumbnail

Казахстанд терроризм сурталчилсан хэргээр хоёр хүнд долоон жилийн хорих ял оноожээ

Казахстаны Үндэсний аюулгүй байдлын хорооноос, терроризмыг сурталчилсан хэргээр хоёр хүнд долоон жилийн хорих ял оноосон талаар мэдээлсэн байна. Тус хорооны мэдэгдэлд “Тэдний нэг болох Тараз хотын оршин суугч өөрийн ойр тойрныхондоо хилийн чанад дахь алан хядагчдын талд байлдааны ажиллагаанд оролцохыг уриалж, мөн тэдэнтэй нэгдэхээр төлөвлө...

post thumbnail

Юн Сок Ёлыг баривчлах ажиллагааг түр зогсоолоо

Сарын өмнө хэдхэн цагийн хугацаатай цэргийн онц байдал зарласныхаа дараа эх орноосоо урван тэрсэлсэн, албан тушаалаа урвуулан ашигласан, үймээн самуун өдөөсөн гэх хэргүүдэд буруутгаж Юн Сок Ёлыг Ерөнхийлөгчийн бүрэн эрхээс нь түдгэлзүүлээд байсан юм. Түүнийг авлигатай тэмцэх газарт мэдүүлэг авахаар гурван удаа дуудахад очоогүй тул баривчлан саат...

post thumbnail

БНСУ-ын шүүх Ерөнхийлөгч Юн Сок Ёолыг баривчлах, эрэн сурвалжлах шийдвэр гаргажээ

Өмнөд Солонгосын шүүх БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах зөвшөөрөл олгосон байна. Түүнийг баривчлах, эрэн сурвалжлах зөвшөөрөол олгосон талаар тус улсын Авлигатай тэмцэх газрын удирдах албан тушаалтнууд мэдээлжээ. Тус газраас Юн Сог Ёлийг энэ сарын 31-ний өдөр цагдан хорих, эрэн сурвалжлах шийдвэр шүүхээс гаргасныг баталжээ. Гэвч цаашид...

post thumbnail

Дональд Трамп TikTok сүлжээг хориглохыг эсэргүүцэв

Дональд Трамп Дээд шүүхэд хандан АНУ-д TikTok сүлжээг хориглох боломжийг хойшлуулахыг хүслээ. Энэ тохиолдолд ByteDance компанийн эзэд TikTok сүлжээгээ Америкийн компанид худалдах шаардлага хойшилно. Дээд шүүх 2025 оны нэгдүгээр сарын 10-нд ByteDancе компанийн асуудлыг авч хэлэлцэх ёстой. Компани хэрвээ нийгмийн сүлжээг америкчуудад худалдахгүй бол...

post thumbnail

АНУ-ын 39 дэх ерөнхийлөгч Жимми Картер 100 насандаа таалал төгсчээ

АНУ-ын 39 дэх ерөнхийлөгч Жимми Картер 100 насандаа Жоржиа муж улсын Плэйнс дэх гэртээ таалал төгссөн талаар Картер төвөөс ням гарагт хийсэн мэдэгдэлдээ дурджээ. Талийгаачийн хүү түүний талаар хэлэхдээ “Зөвхөн миний төдийгүй энх тайван, хүний ​​эрх, өгөөмөр хайранд итгэдэг хүн бүрийн хувьд баатар байсан” хэмээн тодорхойлсон байна....

post thumbnail

БНСУ-ын онгоцны буудалд болсон ослын улмаас 62 хүн амиа алджээ

Өмнөд Солонгосын Жоолла мужийн Муан хотын олон улсын нисэх онгоцны буудалд Ням гаригт онгоцны осол гарч, наад зах нь 62 хүн амиа алджээ. Гал түймрийн албаны мэдээлснээр, Тайландаас 01:30 цагт хөөрсөн "Чежү Эйр" компанийн онгоцонд 173 солонгос, хоёр тайланд зорчигч, мөн багын зургаан гишүүн байсан бөгөөд өглөөний 08:30 цагт нисэх онгоцны б...

post thumbnail

Азербайжаны онгоцны ослоос амьд үлдсэн хүмүүс “Унахаасаа өмнө цохигдох чимээ сонссон” гэжээ

Азербайжан Улсын нийслэл Баку хотоос ОХУ-ын Чеченийн Бүгд найрамдах улсын нийслэл Грозный хотын чиглэлд ниссэн “Азербайжан Эйрлайнс” компанийн зорчигч тээврийн онгоц Казакстаны Актау хотын нутаг дэвсгэрт осолдсон. Онгоцонд зорчиж явсан 67 хүний 38 нь нас барж, 29 хүн амьд үлджээ. “Reuters” агентлагт тус онгоцны багийн гиш...

post thumbnail

Зеленский: Украинд олзлогдсон хойд солонгос цэргүүд гэмтлийн улмаас нас барсан

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский баасан гарагт “Хойд Солонгосын "хүнд шархадсан" хэд хэдэн цэрэг Украины хүчинд олзлогдсоныхоо дараа нас барсан, тэднийг сэхээн амьдруулах боломжгүй байсан” гэж хэлжээ. Тэрбээр нийт хэчнээн цэрэг олзлогдсон талаар тодорхой мэдээлээгүй байна. Дээрх цэргүүдийг Украинд олзлогдсон анхны хой...